САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ.

САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ.

 

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн сангийн менежер Т.Баянмөнх, бизнесийн шинжээч Б.Төгөлдөр нар “Санхүүгийн хэрэглэгчийн эрх хамгаалалт” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо.

➡️Хэлэлцүүлэг Монголбанкны байранд болж, санхүүгийн салбарын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өрнөв.

✅Хэлэлцүүлгийн эхний хэсэгт хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, бодлого зохицуулалтын арга хэмжээ, даатгалын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг танилцуулсан юм. Мөн санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээрх Олон Улсын туршлага, “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, холбогдох асуудлаар оролцогчид санал солилцлоо.

📊Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, мэдээлэлтэй сонголт хийх боломжийг бүрдүүлэх нь санхүүгийн салбарын итгэлцэл, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.