УЛААНБААТАР ХОТЫН 387 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Монголчуудын суурьшмал соёл иргэншлийн түүх олон мянган жилийн тэртээгээс эхтэй. Харин Улаанбаатар хотын үүсэл түүхийг 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Анхдугаар Богд Жавзандамба хутагтаар өргөмжилж, орд өргөөг нь байгуулсан үеэс тооцдог. Энэхүү түүхэн хугацааг 1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчлан баталгаажуулсан билээ.
![]()
Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буй “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хамт олноос Нийслэлчүүд та бүхэндээ хотынхоо 387 жилийн ойн баярын мэнд хүргэе!