УЛААНБААТАР, ХӨХ ХОТЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРНА.

УЛААНБААТАР, ХӨХ ХОТЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРНА.

 

🇲🇳 Улаанбаатар хот болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулсан арга хэмжээний нээлт, эдийн засгийн танилцуулга уулзалт боллоо. ✅Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцлоо.

➡️ Уулзалтын үеэр хоёр хотын үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, нийт 20 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

📊 Хоёр хотын бизнесийн түншлэл өргөжсөнөөр худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломж нээгдэж, хамтарсан үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэрийн боломж нэмэгдэх юм.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийн шийдэл боловсруулах, шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.