УСНЫ ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ “ЦЭНХЭР БОНДЫН УДИРДАМЖ” ТАНИЛЦУУЛАГДЛАА.

УСНЫ ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ “ЦЭНХЭР БОНДЫН УДИРДАМЖ” ТАНИЛЦУУЛАГДЛАА.

 

🇲🇳 Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсын онцлогт нийцүүлэн боловсруулсан “Цэнхэр бонд гаргах удирдамж”-ийг олон нийтэд танилцууллаа. ✅Удирдамж нь усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах, цэнхэр санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх зорилготой.

📊 Мөн цэнхэр бондоор санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах, үнэлэх, татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт болон үр нөлөөг тайлагнах үндсэн зарчмуудыг тодорхойлжээ. Энэ нь хөрөнгө оруулалтын ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ усны салбарын төслүүдэд санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

🇲🇳✅ Цэнхэр санхүүжилтийн чиглэлээр бүрдэж буй шинэ орчин нь "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн хувьд усны менежментийн төслүүдийг урт хугацааны хөрөнгө оруулалтаар дэмжих боломжийг тэлж байна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо