САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ИЛ ТОД БАЙДАЛ, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ БАЙНА.

САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ИЛ ТОД БАЙДАЛ, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ БАЙНА.



🇲🇳Санхүүгийн зах зээлд оролцогчдын хариуцлага, үйлчилгээний ил тод байдал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь зах зээлийн итгэлцэл, тогтвортой хөгжилд чухал нөлөөтэй. Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-ын зээлийн нөхцөлийг сайжруулах зохицуулалтуудыг хэрэгжүүлж байна.

📊ББСБ-ын сарын зээлийн хүүг Мөнгөн зээлийн бодлогын зөвлөлөөс тогтоосон 4.5 хувийн дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэж, зээл олгох болон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах бүрд мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бодит цагт нийлүүлэхээр боллоо.

➡️Мөн зээлдэгчдэд нэмэлт зардал үүсгэдэг үйлчилгээний шимтгэл, хураамжийг хориглох чиглэлээр холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК" ХХК нь үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд санхүүгийн зах зээлийн ил тод байдал, хариуцлага, оролцогчдын итгэлцлийг чухалчилдаг. ББСБ-д хамаарах эдгээр зохицуулалт нь санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийгдэж буй салбарын шинэчлэлийн нэг хэсэг юм.