ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ | 2026.10.30

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ | 2026.10.30

 

📊Дотоод болон Олон Улсын зах зээлийн гол үзүүлэлтийг нэгтгэн хүргэж байна.

📈Макро эдийн засаг

Монголбанкны бодлогын хүү 12.5 хувь байна. Инфляц улсын хэмжээнд 12.9 хувь, Улаанбаатар хотод 11.9 хувь, суурь инфляц 7.2 хувьтай гарчээ.

🇲🇳 Монголын хөрөнгийн бирж

ТОП-20 индекс 0.07 хувиар өсөж, 66,832.19 нэгжид хүрэв. Өдрийн нийт арилжааны дүн 2.48 тэрбум төгрөг, зах зээлийн үнэлгээ 17.04 их наяд төгрөг байлаа. Энгийн хувьцааны арилжаанд 47 компанийн 1,055,027 ширхэг хувьцаа арилжигдаж, 18 компанийн ханш өсөж, 25 компанийнх буурч, 4 компанийнх тогтвортой байв.

🌐 Олон Улсын хөрөнгийн зах зээл | 10.29-ний хаалт

Dow Jones 0.25, S&P 500 0.30, Nasdaq 1.37 хувиар буурсан бол FTSE 100 0.26, Nikkei 225 1.10 хувиар өсөж, Hang Seng 0.59 хувиар буурлаа.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь макро эдийн засаг, валютын ханш, Монголын хөрөнгийн биржийн арилжаа, түүхий эд болон Олон Улсын индексүүдийг нэг дороос харьцуулан харах боломжтой зах зээлийн мэдээллийн цахим хуудсыг хөгжүүлэн ажиллаж байна.

➡️ Тус цахим хуудаснаас тухайн өдрийн гол үзүүлэлтүүдээс гадна өмнөх үеийн зах зээлийн мэдээллийг дэлгэрэнгүй үзэх боломжтой.

👉 Дэлгэрэнгүй: https://ubim3medee.netlify.app/