ДЦС-5 ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦЛЭЭ.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн удирдлагын баг, “Митайм Интернэйшнл” ХХК болон “Улаанбаатар дулааны цахилгаан станц-5” ГХОХХК-ийн төлөөлөлтэй Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бүтээн байгуулалтын явцын хяналтын уулзалт хийлээ.
Уулзалтаар төслийн нийт гүйцэтгэл 45 хувьтай байгааг танилцууллаа. Газар шорооны ажил болон суурийн цутгалт бүрэн дууссан бөгөөд барилга угсралтын ажил 30, үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, нийлүүлэлт 60, бусад тоноглолын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна.
Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан барилгын талбайн ажлыг түр зохицуулж, 2027 оны гуравдугаар сараас үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн багууд ажлын график, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, нийлүүлэлт болон дараагийн шатны ажлуудын уялдааг хэлэлцэв.
ДЦС-5 нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй, 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай төсөл юм.
![]()
Нийслэлийн хариуцах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг Улаанбаатар бондоор бүрдүүлж, "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Хөгжлийн сангаар дамжуулан төслийн санхүүжилтийн бүтцэд оролцож байна.



