НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ КОМПАНИУД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ЗОРИЛТОО ТАНИЛЦУУЛЛАА.

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ КОМПАНИУД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ЗОРИЛТОО ТАНИЛЦУУЛЛАА.

 

🇲🇳Нийслэлийн Өмчийн харилцааны газраас “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль” шинээр батлагдсантай холбогдуулан хуулийн шинэ зохицуулалт, түүний хэрэгжилтийн хүрээнд нэгдсэн хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгууллаа.

➡️Хоёр өдрийн хэлэлцүүлгийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал, удирдлагын бүтэц, эрх хэмжээ, хариуцлага, хяналттай холбоотой шинэ зохицуулалтыг танилцуулж, цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хэлэлцэв.

✅Хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр Нийслэлийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниуд өөрсдийн үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлж буй ажил болон цаашдын зорилтоо танилцуулж, байгууллага тус бүрийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийн талаар мэдээлэл солилцлоо.

🇲🇳✅Энэ хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн үйл ажиллагаагаа танилцуулж, Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг хангах, санхүүжилтийн бүтэц, төсвийн бус эх үүсвэрийн шийдэл боловсруулах, хөрөнгө оруулалт болон сангийн менежментийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулга хийлээ.

➡️Мөн шинэ хуулийн хүрээнд өмчит компаниудын засаглалын зарчим, шийдвэр гаргах эрх хэмжээ, хариуцлага, хяналтыг тодорхой болгох, үйл ажиллагааг ил тод, үр ашигтай зохион байгуулахтай холбоотой зохицуулалт, хэрэгжилтийн асуудлуудыг хэлэлцсэнээр уулзалт үргэлжиллээ.