"FITCH RATINGS" АГЕНТЛАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ҮЕ ШАТТАЙГААР АХИУЛЖ БАЙНА.

 

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК болон Олон Улсын зээлжих зэрэглэлийн “Fitch Ratings” агентлагийн төлөөлөл хамтын ажиллагааны дараагийн шатны уулзалтаа хийлээ.

Өмнөх уулзалтуудаар талууд Нийслэлийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд Олон Улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж, зээлжих зэрэглэлийн үнэлгээний ач холбогдол, хөрөнгө оруулагчдад төслүүдийг мэргэжлийн түвшинд танилцуулах болон төсвийн бус эх үүсвэр бүрдүүлэх чиглэлээр санал солилцсон.

➡️ Энэ удаагийн уулзалтаар өмнөх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зээлжих зэрэглэл, “ESG” болон тогтвортой санхүүжилт, хөрөнгийн зах зээлтэй холбоотой хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр ярилцлаа.

➡️Уулзалтад "Fitch Ratings" агентлагийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан:

• Kwong Li — Бизнес менежмент хариуцсан захирал

• Mee Ryung Song — Солонгос дахь салбарын захирал, Бизнес ба харилцааны менежмент

• Aaron Wei — "ESG" ба тогтвортой санхүүжилт хариуцсан захирал

• Kathleen Chen — Улс орнуудын зээлжих зэрэглэл хариуцсан дэд захирал нар оролцлоо.

📊 "Fitch Ratings" нь улс орон, санхүүгийн байгууллага, компани болон өрийн хэрэгслийн зээлжих чадвар, санхүүгийн үүргээ биелүүлэх чадавхыг үнэлдэг Олон Улсын зээлжих зэрэглэлийн томоохон агентлагуудын нэг юм. Тус агентлагийн үнэлгээ, судалгаа нь хөрөнгө оруулагчид зээлийн эрсдэлийг үнэлэх, санхүүжилтийн шийдвэр гаргахад ашигладаг чухал мэдээллийн эх сурвалж болдог.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн төслүүдийн хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, Олон Улсын санхүүгийн зах зээл болон хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.