“АЙМАГ, СУМЫН БҮСЧИЛСЭН НОГООН ХӨГЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД САНАЛ СОЛИЛЦЛОО.

“АЙМАГ, СУМЫН БҮСЧИЛСЭН НОГООН ХӨГЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД САНАЛ СОЛИЛЦЛОО.

 

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн төлөөлөл “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” /ASDIP/-ийн төлөөлөлтэй уулзаж, хөтөлбөрийн хэрэгжилт, санхүүжилтийн бүтэц болон цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

🌱 Тус хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, хүлэмжийн хийн ялгарал багатай аймаг, сумын төвүүдийг хөгжүүлэхийн зэрэгцээ мал аж ахуйн өртгийн сүлжээ, бэлчээрийн менежмент, ногоон бизнес болон орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэж байна.

📊 Хөтөлбөрийг 2023–2033 онд үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын хэмжээнд 17 аймгийн 76 сумыг хамруулах юм. Санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны олон шатлалт санхүүжилтийн шугамаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

➡️ Уулзалтаар ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг сайжруулах, санхүүжилтийн боломжит бүтэц боловсруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулах чиглэлээр хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэв.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг хангах, төсвийн бус эх үүсвэр татах, ногоон болон тогтвортой санхүүжилтийн шийдэл боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд уулзалтаар ASDIP хөтөлбөрийн туршлага, санхүүжилтийн аргачлалыг Нийслэлийн хэрэгжүүлж буй болон төлөвлөж буй төслүүдтэй уялдуулах боломжийн талаар мөн санал солилцлоо.