ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ

 

🌍 Дотоод болон Олон Улсын санхүүгийн зах зээлийн гол үзүүлэлтүүд 2026 оны есдүгээр сарын 25-ны байдлаар шинэчлэгдлээ.

📈 Макро эдийн засаг

Инфляц улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатар хотод 11.6 хувь, суурь инфляц 6.8 хувь байна. Мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэнээр инфляц өмнөх сараас буурсан ч шатахуун, дэлхийн хүнсний үнэ, төсвийн зардал болон цалингийн өсөлтөөс шалтгаалан инфляц дахин нэмэгдэх эрсдэл хэвээр байна. (Эх сурвалж: Монголбанк)

📊 Валютын ханш

Монголбанкнаас есдүгээр сарын 24-ний өдөр зарласан албан ханшаар 1 ам.доллар 3,595.61 төгрөг байна.

(Эх сурвалж: Монголбанк)

📊 Монголын хөрөнгийн бирж

Есдүгээр сарын 24-ний өдөр Монголын хөрөнгийн биржээр нийт 69.16 тэрбум төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа. Энгийн арилжаагаар 48 компанийн 1,174,864 ширхэг хувьцааг 898.55 сая төгрөгөөр арилжсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийнх буурч, долоон компанийн ханш тогтвортой байв.

(Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж)

🌐 Олон Улсын зах зээл

Есдүгээр сарын 24-ний арилжаагаар АНУ-ын хөрөнгийн зах зээл холимог хөдөлгөөнтэй хаагдлаа. Dow Jones 0.31 хувиар, S&P 500 0.02 хувиар буурсан бол Nasdaq 0.01 хувиар өсөв. Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотой тодорхойгүй байдал, газрын тосны үнийн өсөлт болон АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж нэмэгдсэн нь хөрөнгийн зах зээлд нөлөөлөв.

(Эх сурвалж: Reuters)

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь макро эдийн засаг, валютын ханш, Монголын хөрөнгийн биржийн арилжаа, түүхий эд болон Олон Улсын индексүүдийг нэг дороос харьцуулан харах боломжтой зах зээлийн мэдээллийн цахим хуудсыг хөгжүүлж байна.

➡️ Тус цахим хуудаснаас тухайн өдрийн гол үзүүлэлтүүдээс гадна өмнөх үеийн зах зээлийн мэдээллийг дэлгэрэнгүй үзэх боломжтой.

👉 Дэлгэрэнгүй: https://ubim3medee.netlify.app/