НИЙЦЛИЙН АУДИТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

НИЙЦЛИЙН АУДИТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

 

🇲🇳Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан “Төрийн аудитын байгууллагын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”-ний дагуу Нийслэл дэх Төрийн аудитын газраас “Орон нутгийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн байгууллага хоорондын чиг үүргийн давхцал, үр нөлөө” сэдэвт нийцлийн аудитыг хэрэгжүүлж байна.

➡️ Уг аудитын хүрээнд Нийслэл дэх Төрийн аудитын газрын ажлын хэсэг “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-д ажиллаж, компанийн чиг үүрэг, үйл ажиллагааны зохион байгуулалт, холбогдох баримт бичиг, мэдээлэлтэй танилцан, холбогдох албан хаагчидтай ажиллалаа.

📊 Аудитаар орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн байгууллагуудын чиг үүргийн давхцал, үйл ажиллагааны үр нөлөөг холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэртэй нийцэж байгаа эсэх хүрээнд авч үзэж байна. Аудитын ажлыг 2026 оны наймдугаар сараас аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн зүгээс аудитын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээлэл, баримт материалыг холбогдох журмын дагуу гарган өгч, ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байна.