COP17: ГАЗРЫН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ХОЛБОХ ЧИГЛЭЛҮҮД ТОДОРЧ БАЙНА.
“UNCCD COP17”-ын хэлэлцүүлэг эцсийн шийдвэрийн шатандаа орж, газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, санхүүжилт болон үр дүнг хэмжих өгөгдлийн тогтолцоо гол асуудлуудын нэг болж байна.
“COP17”-ын “Land Day”-ийн хүрээнд бэлчээрийг зөвхөн мал аж ахуйн нөөц бус, хүнс, ус, нүүрстөрөгчийн хуримтлал, орон нутгийн эдийн засагтай холбоотой урт хугацааны үнэ цэн бүхий хөрөнгө гэж авч үзэх асуудлыг онцоллоо.
НҮБ Бразилын Cerrado, Сахелийн бүс болон Саудын Арабын нөхөн сэргээлтийн гурван санаачилгыг дэлхийн жишиг хөтөлбөрөөр нэрлэж, 2030 он хүртэл нийт 5 сая орчим га газрыг нөхөн сэргээх зорилтыг танилцуулав.
Үүний зэрэгцээ нөхөн сэргээлтийн бодит үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах /MRV/, төслийн өгөгдлийг хөрөнгө оруулагчдын шаардлагатай уялдуулах асуудал улам чухал байр суурь эзэлж байна. Хэмжигдэхүйц үр дүн, баталгаатай өгөгдөл нь байгаль орчны төслүүдийг санхүүжилт татах боломжтой түвшинд боловсруулах үндсэн нөхцөл болж байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хувьд Нийслэлийн ногоон болон тогтвортой хөгжлийн төслүүдийг Олон Улсын хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагын шалгуурт нийцүүлэн хөгжүүлэх, төслийн өгөөж, эрсдэл, үр нөлөөг хэмжигдэхүйц түвшинд тодорхойлох нь санхүүжилт татах чадавхыг нэмэгдүүлэх чухал чиглэл болж байна.
Эх сурвалж: UNCCD, UNEP, FAO, IISD Earth Negotiations Bulletin