ДЭЛХИЙН ХОТУУД ХӨГЖЛИЙН САНГААР ДАМЖУУЛАН ХУВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАЖ БАЙНА.
Хотжилт эрчимжихийн хэрээр дэд бүтэц, эрчим хүч, орон сууц, уур амьсгалын төслүүдийн санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн хотууд төсвийн эх үүсвэрийг хувийн болон Олон Улсын хөрөнгө оруулалттай хослуулсан сангийн загварыг өргөн ашиглаж байна.
Лондон хот ногоон сангуудаараа дамжуулан эрчим хүчний хэмнэлт, хог хаягдал, хотын сэргээн хөгжүүлэлтийн төслүүдийг санхүүжүүлж, нийтийн эх үүсвэр дээр хувийн хөрөнгө татах тогтолцоог хөгжүүлжээ.
Мельбурн хот тогтвортой хөгжлийн сангаар дамжуулан сэргээгдэх эрчим хүч, ус, эрчим хүчний хэмнэлт болон байгаль орчны төслүүдэд урт хугацааны санхүүжилт олгож ирсэн туршлагатай.
Эдгээр хотын нийтлэг туршлага нь төслийг хөрөнгө оруулалтад бэлтгэх, сангийн хөрөнгийг мэргэжлийн түвшинд удирдах, хувийн капиталыг татах, эргэн төлөгдсөн хөрөнгийг дахин ашиглах зарчимд тулгуурладаг.
Улаанбаатар хотын хувьд ч хөгжлийн төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, Олон Улсын болон хувийн хөрөнгө оруулалт татахад сангийн тогтолцоо чухал ач холбогдолтой.
![]()
Нийслэлийн дөрвөн санг итгэмжлэн удирдаж буй “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь төслүүдийн хөрөнгө оруулалтын бэлтгэлийг хангах, санхүүжилтийн бүтцийг боловсруулах, дотоодын болон Олон Улсын хөрөнгө оруулагчидтай холбох чиглэлээр ажиллаж байна.
Дэлхийн хотуудын туршлагыг Улаанбаатарын нөхцөлд нийцүүлэн ашиглах нь Нийслэлийн хөгжлийн төслүүдэд урт хугацааны капитал татах, сангийн хөрөнгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг өргөжүүлнэ.