НИЙСЛЭЛИЙН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ САН: ИННОВАЦ, ШИНЭ БИЗНЕСИЙН ӨСӨЛТИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДЭМЖИНЭ.

НИЙСЛЭЛИЙН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ САН: ИННОВАЦ, ШИНЭ БИЗНЕСИЙН ӨСӨЛТИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДЭМЖИНЭ.

 

🇲🇳🌍 Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй "UNCCD COP17"-ын хүрээнд тогтвортой хөгжил, ногоон санхүүжилт, инноваци, хотуудын урт хугацааны эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх асуудал Олон Улсын түвшинд хэлэлцэгдэж байна.

➡️ Энэ хүрээнд хотын эдийн засгийн шинэ эх үүсвэрийг бий болгох, технологи, инновацид суурилсан гарааны бизнесүүдийн өсөлтийг дэмжих санхүүжилтийн орчин ч чухал байр суурь эзэлнэ.

✅ Нийслэлийн Гарааны бизнесийг дэмжих сан нь Улаанбаатар хотын стартап, инновацын экосистемийг хөгжүүлэх, өсөлтийн боломжтой гарааны бизнесүүдийг хөрөнгө оруулалтад бэлтгэх, санхүүжилтийн эх үүсвэр болон дотоод, Олон Улсын хөрөнгө оруулагчидтай холбох чиглэлтэй.

Сангийн үйл ажиллагаа нь:

🔹 өсөлтийн боломжтой бизнесийг тодорхойлох,

🔹 хөрөнгө оруулалтад бэлтгэх,

🔹 санхүүжилтийн боломжтой холбох,

🔹 бизнесийн өсөлт, зах зээлийн тэлэлтийг дэмжихэд төвлөрдөг.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн гарааны бизнесийг дэмжих сангийн итгэмжлэн удирдагчийн хувьд сангийн хөрөнгө оруулалтын бодлого, засаглал, санхүүжилтийн боломжийг хөгжүүлэн ажиллаж байна.