ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТ 16 ХУВЬД ХҮРЛЭЭ.

ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТ 16 ХУВЬД ХҮРЛЭЭ.

 

🇲🇳 Улаанбаатар хотын цахилгаан, дулааны өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах ДЦС-5 төслийн нийт барилга угсралтын ажил 16 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

➡️ Одоогоор нэг, хоёрдугаар зуух, турбин, яндан болон уутан шүүлтүүрийн суурийн ажил хийгдэж, талбайд 300 гаруй инженер, мэргэжилтэн ажиллаж байна. Үндсэн тоноглолын үйлдвэрлэл мөн 30 гаруй хувьтай үргэлжилж байна.

📊 Станц ашиглалтад орсноор 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай болж, жилд 2.2 тэрбум кВт.ц цахилгаан, 1.1 сая Гкал дулаан үйлдвэрлэнэ.

🇲🇳✅ Төсөл төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа бөгөөд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК"-ийн итгэмжлэн удирддаг “Нийслэлийн хөгжлийн сан Хувийн ХОС ТЗК” ХХК нь төслийн тусгай зориулалтын компанийн хувьцааг захиалан авах замаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын оролцоог хэрэгжүүлж байна.

📌 Нийслэлийн томоохон эрчим хүчний төслийг бондын эх үүсвэр, хөрөнгө оруулалтын сан болон хувийн хөрөнгийг хослуулан санхүүжүүлэх бүтэц бодитоор хэрэгжиж байна.