“НОГООН ӨРТӨӨ” ТӨСЛИЙН 32 ДАХЬ ЦЭНЭГЛЭХ СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО.

“НОГООН ӨРТӨӨ” ТӨСЛИЙН 32 ДАХЬ ЦЭНЭГЛЭХ СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО.

 

🇲🇳 Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь бүтээн байгуулалт болох “Nexus EV Station-Тасган” цахилгаан автомашин цэнэглэх станц Чингэлтэй дүүргийн Тасганы овоонд ашиглалтад орлоо.

➡️ Тус станц нь 6,650 ам метр талбайд, LEED Gold ногоон барилгын шаардлагад нийцүүлэн байгуулагдсан бөгөөд 410 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 430 кВт.цагийн батарей хуримтлуур, 720 кВт-ын нийт хүчин чадал бүхий дөрвөн цэнэглэх хошуутай. Нэг автомашиныг 15–45 минутад цэнэглэх боломжтой.

✅ “Ногоон өртөө” төслийн хүрээнд улсын хэмжээнд 150 км тутамд цэнэглэх өртөө байгуулж, 500 түргэн цэнэглэх цэг бүхий сүлжээ бий болгохоор ажиллаж байна.

🇲🇳✅”Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн ногоон шилжилт, цэвэр эрчим хүч, цахилгаан тээврийн дэд бүтцийн төслүүдийг хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжтой уялдуулах чиглэлээр ажиллаж байна. ✅Цэнэглэх дэд бүтцийн өргөжилт нь сэргээгдэх эрчим хүч, хуримтлуурын систем, хувийн хөрөнгө оруулалтыг нэгтгэсэн хотын шинэ төрлийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын чиглэл болж байна.