МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН ТҮҮХТ 100 ЖИЛ ТОХИОЖ БАЙНА.

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН ТҮҮХТ 100 ЖИЛ ТОХИОЖ БАЙНА.

 

🇲🇳Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ой, “Барилгачдын өдөр” тохиож байна.

✅Зуун жилийн хугацаанд барилгын салбар нь хотжилт, орон сууц, инженерийн дэд бүтэц, эрчим хүч, үйлдвэрлэл, нийгмийн үйлчилгээний бүтээн байгуулалтыг урагшлуулж, улс орны эдийн засгийн хөгжлийн суурь салбаруудын нэг болон төлөвшжээ.

➡️Өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн шинэ үе шатанд томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд төсвийн эх үүсвэрээс гадна хувийн хэвшил, хөрөнгийн зах зээл болон олон улсын санхүүжилтийг хослуулсан хөрөнгө оруулалтын шийдлүүд улам чухал болж байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн төслүүдэд төсвийн бус эх үүсвэр бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэд бүтэц, орон сууц, эрчим хүч болон тогтвортой хот байгуулалтын төслүүдтэй холбох чиглэлээр ажиллаж байна.

🇲🇳Монгол Улс, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хөдөлмөр, мэдлэг, ур чадвараа зориулж ирсэн үе үеийн барилгачид, инженерүүд, архитекторууд, зураг төсөл болон бүтээн байгуулалтын салбарын нийт мэргэжилтнүүдэд түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.