ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА.

ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА.

 

🇲🇳 Нийслэлийн хойд бүсийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх 63 МВт-ын хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

➡️ Станц ашиглалтад орсноор Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн 5,000 орчим өрхийг найдвартай дулаанаар хангах боломж бүрдэхээс гадна “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд баригдаж буй 77 блок барилгыг дулаан хангамжийн системд холбох нөхцөл бүрдэх юм.

✅ Нийслэлийн хэмжээнд дулаан, эрчим хүч, ус хангамж зэрэг инженерийн дэд бүтцийн хүчин чадлыг өргөжүүлэхийн зэрэгцээ орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх нь тогтвортой хотын хөгжлийн үндсэн нөхцөл болж байна.

🇲🇳✅ Энэ чиглэлийн хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй “Эко хороолол, орлогод нийцсэн орон сууц” төслийн дараагийн үе шатны санхүүжилт, хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг хариуцан ажиллаж, Нийслэлийн тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй орон сууцны хөгжлийг дэмжих чиглэлээр Олон Улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.