КЛАСТЕР ТӨСЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТОД ГАРГАХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДАРААГИЙН ШАТАНД ҮРГЭЛЖЛҮҮЛЛЭЭ.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний хүрээнд кластер төслийн бүтээгдэхүүнийг Япон болон бусад гадаад зах зээлд гаргах чиглэлээр Японы түнш байгууллагатай дараагийн шатны уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар төслийн үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн сонголт, бүтээгдэхүүний чанар, стандарт, сав баглаа боодол, экспортын зах зээлд тавигдах шаардлага болон борлуулалтын сувгийн талаар санал солилцов.
Өмнөх шатны уулзалтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг Япон болон бусад зах зээлд борлуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.
Мөн төслийн хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлох, санхүүжилтийн схем, загвар боловсруулах, боломжит эх үүсвэрүүдийг судлах, үйлдвэрлэлээс экспортын борлуулалт хүртэлх үе шат болон талуудын оролцоог нарийвчлан хэлэлцлээ.
Цаашид төслийн эдийн засгийн тооцоо, хөрөнгө оруулалтын бүтэц, санхүүжилтийн хувилбаруудыг боловсруулж, экспортын зах зээлд нэвтрэх бэлтгэлийг үе шаттай ханган ажиллана.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын сангуудыг итгэмжлэн удирдахаас гадна төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын бүтэц, санхүүжилтийн схем, эх үүсвэрийн хувилбар боловсруулах, хөрөнгө оруулагч болон санхүүжүүлэгч талуудтай холбох чиглэлээр хөрөнгө оруулалт, менежментийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

