БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ 5 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.
Монгол Улсад Биржийн бус зах зээл нь өнгөрсөн таван жилийн хугацаанд хөрөнгө босгох, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бүрдүүлсэн санхүүжилтийн чухал суваг болон өргөжиж байна.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Биржийн бус зах зээл нь аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө босгох боломжийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний сонголтыг өргөжүүлэн, дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирлээ.
![]()
Улаанбаатар хотын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд төсвийн бус эх үүсвэр бүрдүүлэх, хөрөнгийн зах зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буй манай байгууллагын хувьд зах зээлийн дэд бүтэц, мэргэжлийн оролцогчдын хамтын ажиллагаа, санхүүжилтийн шинэ боломжууд өргөжин хөгжих нь чухал ач холбогдолтой.
Биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан үе үеийн мэргэжилтнүүд, зах зээлийн нийт оролцогчид, хөрөнгө оруулагчид болон Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны хамт олонд 5 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Биржийн бус зах зээлийн хөгжил нь санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлж, хөрөнгө оруулагчдын сонголтыг нэмэгдүүлэх замаар хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дэмжих чухал суваг болж байна.