БНХАУ-Д НАРНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУУРИЛАГДСАН ХҮЧИН ЧАДАЛ НҮҮРСИЙГ АНХ УДАА ДАВЛАА.

БНХАУ-Д НАРНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУУРИЛАГДСАН ХҮЧИН ЧАДАЛ НҮҮРСИЙГ АНХ УДАА ДАВЛАА.

 

☀️ БНХАУ-ын нарны цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадал 2026 оны наймдугаар сарын эхээр 1,286 ГВт-д хүрч, нүүрсний цахилгаан станцуудын хүчин чадлыг анх удаа давлаа. Ингэснээр нарны эрчим хүч тус улсын нийт суурилагдсан цахилгаан үйлдвэрлэлийн хүчин чадлын 31.5 хувийг бүрдүүлж байна.

📈 Оны эхний долоон сард нарны эрчим хүчээр 802.4 тэрбум кВт.цаг цахилгаан үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 15.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

➡️ Мөн БНХАУ дэлхийн нарны эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээнд тэргүүлэх байр сууриа хадгалж, ирэх таван жилд тус салбарт оруулах хөрөнгө оруулалт 2 их наяд юань буюу 298 тэрбум ам.доллароос давах төлөвтэй байна.

🔋 Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэлийн хэлбэлзлийг тэнцвэржүүлэх эрчим хүч хуримтлуулах систем, дамжуулах сүлжээ, системийн уян хатан байдал, мөн урт хугацааны санхүүжилтийн хэрэгцээ улам өсөж байна.

✅ Улаанбаатар хотын хувьд ч сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дангаар нь бус, эрчим хүч хуримтлуулах систем, төвлөрсөн бус эрчим хүчний шийдэл, ногоон дэд бүтэц болон хөрөнгө оруулалтын санхүүжилттэй цогцоор нь төлөвлөх шаардлага нэмэгдэж байна.

🇲🇳✅Энэ хүрээнд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь НҮБ-ын "Хөгжлийн хөтөлбөр"-тэй хамтран 800 өрхийг хамруулах мини-грид төсөл, Баянчандманийн нарны цахилгаан станц, эрчим хүч хуримтлуулах системийн төслүүд дээр ажиллаж, хотын ногоон төслүүдэд хувийн болон Олон Улсын хөрөнгө оруулалт татах, төсвийн бус эх үүсвэр бүрдүүлэх чиглэлийг хөгжүүлж байна.

🌱 Эрчим хүчний шилжилт эрчимжихийн хэрээр зөвхөн шинэ эх үүсвэр байгуулах бус, түүнийг дэмжих санхүүжилт, хуримтлуур, сүлжээний шинэчлэл хотын тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулалтын үндсэн чиглэлүүдийн нэг болж байна.