НИЙСЛЭЛИЙН ДОТООД ҮНЭТ ЦААСААР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

НИЙСЛЭЛИЙН ДОТООД ҮНЭТ ЦААСААР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

 

🇲🇳Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаанаар Нийслэлийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих, гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх болон Нийслэлийн өмчтэй холбоотой нийт дөрвөн асуудлыг хэлэлцлээ.

➡️ Нийслэлийн дотоод үнэт цаасаар дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд Дулааны V цахилгаан станцын төсөл, Нийслэлийн эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлийн төслүүд багтаж байна.

⚡ Мөн эрчим хүчний оргил ачааллыг зохицуулах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн суманд 100 МВт/400 МВт.ц хүчин чадалтай батарей хуримтлуурын систем хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг танилцуулсан. Энэхүү систем нь оргил ачааллын үед цахилгаан тасалдах эрсдэлийг бууруулж, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Хорооны гишүүд төслүүдийн эдийн засгийн үр ашиг, өгөөж, санхүүжилтийн нөхцөл, үнэт цаасны эргэн төлөлтийн эх үүсвэр, хүүгийн зардал болон санхүүгийн тооцооллыг нарийвчлан боловсруулах шаардлагатайг онцолж, асуудлуудыг НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн томоохон бүтээн байгуулалт, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдэд хөрөнгийн зах зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг ашиглах, санхүүжилтийн бүтэц болон хөрөнгө оруулалтын шийдлийг боловсруулах чиглэлээр ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ