БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН 5 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН 5 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

 

🇲🇳Монгол Улсад биржийн бус зах зээл үүсэж, хөгжсөнөөр аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө босгох нэмэлт суваг бүрдэж, хөрөнгө оруулагчдын бүтээгдэхүүний сонголт өргөжин, дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжилд шинэ боломжууд бий болсон билээ.

📊2021 онд арилжааны үйл ажиллагаа эхэлснээс хойш зах зээлийн дэд бүтэц, оролцогчдын хамтын ажиллагаа, мэдээллийн хүртээмж шат дараатай хөгжиж ирсэн бөгөөд Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо энэ үйл явцад чухал үүрэг гүйцэтгэж байна.

📊Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны гишүүн байгууллага болох “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдэд төсвийн бус эх үүсвэр бүрдүүлэх, хөрөнгийн зах зээлийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг.

✅Биржийн бус зах зээл үүсэж, хөгжсөний 5 жилийн ойг тохиолдуулан манай байгууллагаас Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоонд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардууллаа.

🇲🇳Биржийн бус зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй үе үеийн мэргэжилтнүүд, зах зээлийн нийт оролцогчид, хөрөнгө оруулагчид болон МҮЦАЭХ-ийн хамт олонд 5 жилийн ойн баярын мэнд хүргэе.