НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

 

🇲🇳Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээ болон цаг үеийн асуудлуудын явц, хэрэгжилтийг хэлэлцлээ.

✅Шуурхай зөвлөгөөнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн оролцлоо.

➡️Зөвлөгөөнөөр наймдугаар сарын 17-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил, “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд, “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, “Сургууль хүрэх зам” төслийн явцын талаар мэдээлэл өглөө.

📊Мөн улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүд болон Нийслэлийн авто замын засвар, шинэчлэлийн ажлын гүйцэтгэл зэрэг асуудлыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудад чиглэл өглөө.