НИЙСЛЭЛИЙН 2027 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОДИТ ХЭРЭГЦЭЭ, ҮР ӨГӨӨЖИД ТУЛГУУРЛАН ЭРЭМБЭЛЭХИЙГ ОНЦОЛЛОО.

НИЙСЛЭЛИЙН 2027 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОДИТ ХЭРЭГЦЭЭ, ҮР ӨГӨӨЖИД ТУЛГУУРЛАН ЭРЭМБЭЛЭХИЙГ ОНЦОЛЛОО.

 

🇲🇳 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Сангийн удирдлага, эх үүсвэрийн газрын дарга М.Мөнхжаргал оролцлоо.

➡️ Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид 2027 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгцээ, ач холбогдол, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нарийвчлан тооцож, нэн шаардлагатай ажлуудыг эрэмбэлэн хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов.

📊 Мөн ажлын байр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл болон хувийн хэвшлийг дэмжих, боловсрол, эрүүл мэнд, инженерийн дэд бүтэц, ногоон байгууламжийн хүртээмжийг сайжруулах зэрэг иргэдийн бодит хэрэгцээнд чиглэсэн арга хэмжээг төлөвлөх талаар санал солилцлоо.

➡️ Үүний зэрэгцээ өмнөх жилүүдэд эхлүүлсэн ажлын үргэлжлэл, төсөл, арга хэмжээний давхардлыг нягталж, тооцоо судалгааг нарийвчлах, төсвийн үр ашиг, сахилга бат, санхүүжилтийн үндэслэл болон хөрөнгө оруулалтын бодит үр өгөөжийг харгалзан төлөвлөх шаардлагатайг тэмдэглэлээ.

📊"Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” асуудлыг НИТХ дахь намын бүлгийн хуралдаан болон холбогдох хороодоор үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр шилжүүллээ.