НОГООН ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.

НОГООН ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.

 

🇲🇳Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI) Улаанбаатар хотод “UNCCD COP-17” хурлын үеэр 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд хамтын ажиллагааны дараагийн шатны уулзалтыг БНСУ-ын Сөүл хотноо хийлээ.

🇲🇳🇰🇷 Уулзалтаар Улаанбаатар хотын ногоон хөгжлийн тэргүүлэх төслүүдийг Олон Улсын тогтвортой санхүүжилттэй уялдуулах, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг төрөлжүүлэх, төслүүдийн санхүүжилтийн бэлэн байдлыг сайжруулах асуудлыг хэлэлцэв.

✅ Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан Нэгдүгээр орлогч Б.Мөнхбат, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх бөгөөд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан болон “GGGI”-ийн удирдлагын багийн төлөөлөл оролцлоо.

➡️Талууд ойн салбарын хөрөнгө оруулалт, цэвэр дулаан хангамжийн шилжилт, ногоон санхүүжилт, ногоон бонд, цахилгаан тээврийн дэд бүтэц зэрэг чиглэлээр Олон Улсын эх үүсвэр татах, санхүүжилтийн боломжийг өргөжүүлэх талаар санал солилцов. Мөн төслүүдийг Олон Улсын ногоон санхүүжилтийн шалгуур, шаардлагад нийцүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.

🇲🇳✅ Цаашид “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК болон “GGGI” хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлээр төслийн мэдээлэл, санхүүгийн загварын солилцоог ажлын түвшинд үргэлжлүүлж, хамтын ажиллагааг нарийвчлахаар тусгав.

🇲🇳🇰🇷"GGGI”-ийн Азийн бүсийн дэд захирал Жасон Лий есдүгээр сарын сүүлийн долоо хоногт Улаанбаатар хотод ирж, дараагийн шатны уулзалтыг хийхээр талууд тохиролцлоо.