НИЙСЛЭЛИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 83 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА.

НИЙСЛЭЛИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 83 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА.

 

🇲🇳 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр нар 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилтийн талаар аймаг, Нийслэлийн удирдлагуудтай хуралдлаа.

➡️ Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцуулав.

➡️Нийслэлийн хэмжээнд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд есдүгээр сарын 15-ны байдлаар гүйцэтгэл 83 хувьтай байна.

🏗️ Инженерийн дэд бүтцийн хүрээнд 57.3 км шугам сүлжээг шинэчилж, дулаан хангамжийн 18.7 км гол шугам, орон сууцны хорооллын 16.1 км шугамд шинэчлэл хийж байна. Мөн “Туул-1” коллекторын 6 км шугамыг шинээр угсарч байна.

⚡ Цахилгаан хангамжийн хүрээнд шугам, дэд станцуудын засвар, шинэчлэлийг үргэлжлүүлж, суурилагдсан хүчин чадлыг 29.2 МВА-аар нэмэгдүүлжээ. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын III ээлжийн 150 МВт-ын өргөтгөлийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

🔥 Мөн энэ өвөл 446 цэгээр түлш борлуулж, Баянгол, Чингэлтэй дүүргийн 4,975 өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлээд байна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн дэд бүтэц, эрчим хүчний төслүүдэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж, хотын инженерийн хангамж, эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтэд оролцож байна.