НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ЯВЦ, САНХҮҮЖИЛТИЙН ШИЙДЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.

НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ЯВЦ, САНХҮҮЖИЛТИЙН ШИЙДЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.

 

🇲🇳 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлд хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн явц, санхүүжилтийн шийдэл болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

➡️ Энэ үеэр Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай эх үүсвэрийг төсвийн бус санхүүжилтийн хэлбэрээр бүрдүүлэх, биржийн бус зах зээлийн санхүүжилтийг ашиглах боломж, Багануур дүүрэгт хэрэгжүүлэх нүүрс пиролизийн үйлдвэр, дүүжин тээвэр болон бусад бүтээн байгуулалтын төслийн талаар танилцууллаа. Багануурын нүүрс пиролизийн үйлдвэр нь жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

📊 Нийслэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн схем, төсвийн бус эх үүсвэрийн шийдлийг боловсруулах чиглэлд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. ➡️Тухайлбал, нөөцийн мах бэлтгэхэд шаардлагатай санхүүжилтийг биржийн бус зах зээлд үнэт цаас гаргах замаар бүрдүүлэх санхүүжилтийн загварыг боловсруулан санал болгосон бөгөөд уг шийдэл Засгийн газрын 2026 оны есдүгээр сарын 16-ны хуралдаанаар хэлэлцэгдсэн тогтоолд тусгагдан батлагдлаа.

✅ Батлагдсан зохицуулалтаар 2027 оны хаврын хэрэгцээнд 15–20 мянган тонн нөөцийн мах бэлтгэх бөгөөд бэлтгэн нийлүүлэгчдэд банкны эх үүсвэрээр хүүгийн дэмжлэгтэй зээл олгохын зэрэгцээ нөөцийн мах бэлтгэх зорилгоор биржийн бус зах зээлд гаргасан үнэт цаасны хүүгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр тусгасан байна.

➡️ Нийслэлийн дэд бүтэц, бүтээн байгуулалт болон иргэдийн хүнсний хангамжтай холбоотой төсөл, арга хэмжээнд зах зээлийн санхүүжилтийн шинэ хэлбэрүүдийг ашиглах чиглэлээр ажил үргэлжилж байна.