АНУ-ЫН 10 ЖИЛИЙН БОНДЫН ӨГӨӨЖ 2007 ОНООС ХОЙШИХ ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ.
Дэлхийн бондын зах зээлд борлуулалтын дарамт нэмэгдэж, АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 5.04 хувьд хүрч, 2007 оноос хойших дээд түвшинд хүрээд байна.
Өгөөж өсөхөд газрын тос, байгалийн хийн үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцын эрсдэл, Засгийн газрын өрийн хэмжээ болон Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгийн талаарх хүлээлт голлон нөлөөлж байна. Зах зээлд бодлогын хүү өсөх хүлээлт нэмэгдсэнээр урт хугацаат бондын өгөөжид нэмэлт дарамт үүсэж, Засгийн газруудын өрийн хэрэгслийн нийлүүлэлт нэмэгдэж байгаа нь мөн нөлөөлжээ.
АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж нь дэлхийн санхүүгийн зах зээлийн суурь жишиг хүүгийн нэг тул түүний өсөлт нь Засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн ам.долларын санхүүжилтийн өртөг нэмэгдэх, шинээр бонд гаргах болон дахин санхүүжүүлэх нөхцөл чангарахад нөлөөлөх боломжтой.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөрөнгийн зах зээл, Олон Улсын санхүүжилтийн орчны өөрчлөлт, бондын өгөөж болон суурь хүүгийн хөдөлгөөнийг тогтмол судалж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдвэрт шаардлагатай зах зээлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийн ажиллаж байна.
Эх сурвалж: Bloomberg, 2026.09.16