ЗАСАГЛАЛ БА ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА ЯАГААД САЛШГҮЙ ХОЛБООТОЙ ВЭ?
Хөрөнгө оруулалт бүр тодорхой хэмжээний эрсдэл дагуулдаг. Эрсдэл нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад тооцож, үнэлэх үндсэн үзүүлэлтүүдийн нэг бөгөөд ямар түвшний эрсдэлийг хүлээн зөвшөөрөх, хэн шийдвэр гаргах, хэн хяналт тавихыг тодорхой болгох нь засаглалын чухал хэсэг юм.
Засаглал сайн байх тусам хөрөнгө оруулалтын шийдвэр нэг хүн, нэг түвшинд төвлөрөхөөс сэргийлж, эрх мэдэл, хариуцлага, хяналтын зааг тодорхой болдог. Харин эрсдэлийн удирдлага нь тухайн шийдвэрээс үүсэж болох санхүүгийн, зах зээлийн, үйл ажиллагааны болон төслийн эрсдэлийг тооцож, шийдвэр гаргалтад тусгахад чиглэнэ.
Үүний тулд хөрөнгө оруулалтын байгууллага:
*хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хэмжээг урьдчилан тогтоох,
*хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах эрх, хариуцлагыг тодорхой зааглах,
*хөрөнгө нэг төсөл, салбар эсвэл эх үүсвэрт хэт төвлөрөхөөс сэргийлэх,
*хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, эрсдэлийг тогтмол хянах,
*эрсдэл нэмэгдсэн тохиолдолд холбогдох түвшинд шуурхай шийдвэрлэх шаардлагатай.
Ялангуяа сангийн хөрөнгө болон урт хугацааны төслийн санхүүжилтэд эрсдэлийг зөвхөн хөрөнгө оруулахын өмнө үнэлээд орхих боломжгүй. Төслийн хэрэгжилт, санхүүгийн үзүүлэлт, зах зээлийн нөхцөл өөрчлөгдөх бүрд эрсдэлийн үнэлгээг шинэчилж, шаардлагатай арга хэмжээг авч байх нь чухал.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалт, сангийн итгэмжлэн удирдлагын хүрээнд хөрөнгө оруулалтын шийдвэр, эрсдэлийн үнэлгээ, хяналт, тайлагналыг уялдуулах чиглэлээр ажиллаж байна.
Засаглалын чанар нь зөвхөн хэн шийдвэр гаргаснаар бус, тухайн шийдвэрийн эрсдэлийг хэрхэн үнэлж, хянаж, хариуцаж байгаагаар хэмжигдэнэ.