ГАРААНЫ БИЗНЕСИЙН ЭКОСИСТЕМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.

ГАРААНЫ БИЗНЕСИЙН ЭКОСИСТЕМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.

 

🇲🇳🇰🇷 Улаанбаатар хот болон БНСУ-ын Стартап, бизнес эрхлэлтийг дэмжих хүрээлэн /KISED/-гийн хамтын ажиллагааны хүрээнд дараагийн шатны ажлын уулзалт “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-д боллоо.

➡️ Өмнөх уулзалтыг есдүгээр сарын 9-ний өдөр БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулж, Монгол Улс дахь “Стартап Таун” төвийн хэрэгжилт, гарааны бизнесийн өсөлтийг дэмжих хөтөлбөр болон Монгол–БНСУ-ын стартапын экосистемийн хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцсэн юм.

➡️ Энэ удаагийн уулзалтад манай компанийн ажлын хэсэг болон "KISED"-ийн Олон Улсын өргөжилт хариуцсан захирал, Стартапын экосистемийн стратегич хатагтай Ёгён Юн /Yeokyung Yoon/ тэргүүтэй БНСУ-ын төлөөлөгчид оролцож, өмнөх уулзалтаар хэлэлцсэн ажлуудыг хэрэгжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны чиглэлүүдийг нарийвчлан хэлэлцлээ.

📊 "KISED"-ийн зүгээс гарааны бизнесийг үүсгэн байгуулахаас эхлэн өсөлт, өргөжилт, Олон Улсын зах зээлд гарах хүртэл үе шаттай дэмждэг БНСУ-ын туршлага, энтрепренершипийн боловсрол, Олон Улсын өргөжилт, экосистемийн сүлжээний талаар танилцуулсан.

➡️ Уулзалтаар Монгол Улс дахь гарааны бизнесүүдэд мэргэшсэн сургалт, менторинг, бизнесийн загвар хөгжүүлэлт, "IR pitching"-ийн дэмжлэг үзүүлэх, "KISED"-ийн Олон Улсын сүлжээ, БНСУ-ын хөрөнгө оруулагч болон түнш байгууллагуудтай холбох чиглэлээр санал солилцов.

🇲🇳🇰🇷 Мөн "KISED"-ийн төлөөлөгчдийн 10 дугаар сард Монгол Улсад хийх дараагийн айлчлалын үеэр хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг /MOU/ байгуулах асуудлыг хэлэлцэж, баримт бичигт тусгах хамтын ажиллагааны чиглэл, агуулгыг нарийвчлахаар санал солилцлоо.

📌IR Pitching (Investor Relations Pitching) — бизнесийн боломж, өсөлт, санхүүжилтийн хэрэгцээг хөрөнгө оруулагчдад танилцуулж, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн танилцуулга.