ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ
Дотоод болон Олон Улсын санхүүгийн зах зээлийн гол үзүүлэлтүүд 2026 оны есдүгээр сарын 18-ны байдлаар шинэчлэгдлээ.
Макро эдийн засаг
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд хуралдаж, бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. 2026 оны наймдугаар сарын жилийн инфляц улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатар хотод 11.6 хувь, суурь инфляц 6.8 хувь байна. Хүнсний нийлүүлэлт нэмэгдсэнээр инфляц өмнөх сараас буурсан ч шатахуун, эрчим хүч, цалин болон төсвийн зардлын өсөлтөөс үүдэлтэй инфляцын дарамт цаашид хадгалагдах эрсдэлтэй байна. (Эх сурвалж: Монголбанк)
Монголын хөрөнгийн бирж
Монголын хөрөнгийн биржийн хамгийн сүүлийн нийтлэгдсэн өдрийн арилжааны мэдээллээр есдүгээр сарын 16-нд 52 компанийн 1.04 сая ширхэг хувьцааг 629.0 сая ₮-өөр арилжжээ. Үүнээс 25 компанийн хувьцааны ханш өсөж, 21 компанийнх буурч, зургаан компанийн ханш тогтвортой байв. (Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж)
Олон Улсын зах зээл
АНУ-ын хөрөнгийн зах зээл есдүгээр сарын 17-ны арилжаагаар өсөлттэй хаагдлаа. Dow Jones 0.62%, S&P 500 1.14%, Nasdaq 1.69%-иар тус тус өсөв.
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмэгдүүлж, 3.75–4.00 хувьд хүргэсэн бол 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж есдүгээр сарын 17-нд 4.94 хувь орчимд буурлаа.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь макро эдийн засаг, валютын ханш, Монголын хөрөнгийн биржийн арилжаа, түүхий эд болон Олон Улсын индексүүдийг нэг дороос харьцуулан харах боломжтой зах зээлийн мэдээллийн цахим хуудсыг хөгжүүлж байна.
Тус цахим хуудаснаас тухайн өдрийн гол үзүүлэлтүүдээс гадна өмнөх үеийн зах зээлийн мэдээллийг дэлгэрэнгүй үзэх боломжтой.