ЦЭЦЭГ СУМАНД САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн ажлын хэсгийн хамт Ховд аймгийн Цэцэг суманд санхүү, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээ зохион байгууллаа. Сургалтад орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгжийн төлөөлөл болон холбогдох албан хаагчид хамрагдав.
Сургалтын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэл ба төсвийн бус эх үүсвэр, хөрөнгө оруулалтын сангийн менежмент, эрсдэлийн удирдлага, хөрөнгө оруулалтын загварчлал, санхүүжилтийн схем боловсруулах үндсэн сэдвээр манай байгууллагын удирдлага, холбогдох чиг үүргийн ажилтнууд сургалт явуулж, мэргэжлийн мэдлэг, арга зүйг хуваалцлаа.
Мөн Цэцэг суманд хэрэгжүүлэх боломжтой төслийн санаачилга, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар хэлэлцэж, оролцогчдын асуултад хариулан санал солилцов.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь төсөл, хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг үнэлэх, сайжруулах, санхүүжилтийн боломжит бүтэц, хувилбарыг тодорхойлох, хөрөнгө оруулалтын менежментийг боловсронгуй болгох чиглэлээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.







