Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт Менежмент ҮЦК ХХК

“Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023

“Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023" зохион байгуулагдлаа

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий цуврал арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ТоС Холбоо, Санхүү, тогтвортой байдлын институт (IFS), Олон улсын санхүүгийн корпораци болон бусад түнш дэмжигч байгууллагууд хамтран 2023 оны 6 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

   Тус арга хэмжээнд манай компани Тогтвортой санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн голлох чиглэл зорилтуудын талаар мэдлэг туршлагаа хуваалцахын зэрэгцээ олон улсын сайн туршлагаас суралцах, санал бодлоо солилцох зорилгоор оролцож байна.

   Энэ жилийн ТоС долоо хоногийн цуврал арга хэмжээний үеэр олон улсын хэмжээний ногоон санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улсад анхлан зохион байгуулж, өөрийн орны туршлага, сайн жишээг таниулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Тогтвортой санхүүгийн замын зургийн хэрэгжилтийн явцыг дүгнэх, Монголын ТХЗ-ын санхүүжилтийн Таксономийг батлан танилцуулах гээд олон томоохон ажил, үр дүнгүүдийг бий болгохоор зорьж байгаа юм.