НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

🇲🇳 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн оролцлоо.

✅Тус зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар, Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллах мөн бизнесийн орчныг бодитоор сайжруулах бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

➡️Мөн “2025 онд бүтээн байгуулалтын ажлуудыг гараанаас гаргасан. Харин 2026 онд үндэсний үйлдвэрлэгч, ЖДҮ, бүтээн байгуулагчдыг бүх талаар дэмжинэ. Үүний тулд зөвшөөрөл, бичиг баримтын шат дамжлагыг цөөлж, эрчим хүч, ус, дулаан хангамжийн байгууллагуудын үйлчилгээний хандлагыг өөрчилнө. Хорооны хүнсний дэлгүүрээс эхлээд топ ААН хүртэл бүх бизнес эрхлэгчдийг дэмжинэ” гэв.

✅Зөвлөгөөнөөр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлуудыг танилцуулж, энэ онд 408 төсөл, арга хэмжээний хүрээнд 4,729 га талбай (20,218 нэгж талбар) газар чөлөөлөхөөр төлөвлөснийг болон дэд төвүүд, авто зам, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн төслүүдэд хэрэгжүүлэх ажлуудыг тус тус хэлэлцлээ.

 

https://www.facebook.com/ubim.mn