ОЛОН УЛСЫН БОНД ГАРГАХ ЧИГЛЭЛЭЭР ОНЛАЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

ОЛОН УЛСЫН БОНД ГАРГАХ ЧИГЛЭЛЭЭР ОНЛАЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

ОЛОН УЛСЫН БОНД ГАРГАХ ЧИГЛЭЛЭЭР ОНЛАЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Олон Улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах, гадаад бонд гаргах боломжийг судлах хүрээнд 🇨🇳Хонг Конг дахь хөрөнгийн зах зээлийн томоохон тоглогч "Guotai Junan Securities" (Hong Kong) Limited компанийн удирдлагын багтай онлайн уулзалт зохион байгууллаа.

✅Уулзалтаар:

➡️Нийслэлийн хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын зах зээлд танилцуулах,

➡️Гадаад бонд гаргах боломжит бүтэц, зах зээлийн нөхцөл,

➡️Хөрөнгө оруулагчдын сонирхол, эрсдэлийн үнэлгээ,

➡️Санхүүгийн зөвлөх үйлчилгээ, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.

🇨🇳"Guotai Junan Securities" (Hong Kong) Limited компанийн зүгээс санхүүгийн бүтээгдэхүүнүүд, валют, түүхий эдийн чиглэлийн удирдлагууд олон улсын бондын зах зээлийн өнөөгийн чиг хандлага, Азийн хөрөнгө оруулагчдын хандлага, Хонг Конг дахь хөрөнгийн зах зээлийн давуу болон анхаарах хүчин зүйлсийн талаар танилцуулга хийлээ.

✅Тус уулзалт нь “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн зүгээс Нийслэлийн хөгжлийн төсөл, бүтээн байгуулалтыг олон улсын санхүүгийн зах зээлтэй холбох, урт хугацааны тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгын хүрээнд хийж буй бодит алхмуудын нэг боллоо.

https://www.facebook.com/ubim.mn