БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.

БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.

БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.

🇲🇳🇨🇳БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй “Mongolia’s Capital Market Connectivity: Beijing (Investment and Mining)” арга хэмжээнд

🇲🇳✅“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийг төлөөлөн Сангийн удирдлага, эх үүсвэрийн газрын дарга М.Мөнхжаргал, Дотоод хяналт эрсдэлийн албаны ахлах хянан шалгагч Б.Аззаяа, ахлах хуульч М.Баярманла нар оролцлоо.

✅Тус арга хэмжээ нь Монголын хөрөнгийн зах зээлийг Олон Улсад сурталчлах, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2023 оноос хойш Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран цуврал хэлбэрээр зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаад Монгол Улсын Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамтай хамтран хэрэгжүүлж байна.

🇲🇳✅Арга хэмжээний хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК -ийн төлөөлөгч М.Мөнхжаргал компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, Нийслэлийн хөгжлийн төслүүдийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжүүлэх боломж, хамтын ажиллагааны чиглэлээр илтгэл тавилаа.

🇲🇳✅Энэхүү арга хэмжээнд оролцсоноор Нийслэлийн хөгжлийн төслүүдийг Олон Улсын хөрөнгө оруулагчдад шууд танилцуулах, хамтын ажиллагааг бодит түвшинд эхлүүлэх, Монголын хөрөнгийн зах зээлийн гадаад оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

https://www.facebook.com/ubim.mn