УЛААНБААТАРТ ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭ СҮҮЛИЙН 3 ЖИЛД 55 ОРЧИМ ХУВИАР ӨСЧЭЭ.

УЛААНБААТАРТ ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭ СҮҮЛИЙН 3 ЖИЛД 55 ОРЧИМ ХУВИАР ӨСЧЭЭ.



➡️2025 оны 12 дугаар сарын байдлаар шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 5.03 сая төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар, сүүлийн гурван жилийн хугацаанд 44.1 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
➡️Харин хуучин орон сууцны дундаж үнэ шинэ орон сууцныхаас ялимгүй өндөр буюу 5.06 сая төгрөгт хүрч, сүүлийн нэг жилд 17.7 хувь, сүүлийн гурван жилийн хугацаанд бараг 55 хувиар өссөн нь иргэдийн орон сууц худалдан авах боломжийг улам хязгаарлаж байна.
✅Ийм нөхцөлд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь өөрийн нэгж эрх эзэмшдэг ЭХОНОСС (Эко хороолол, орлогод нийцсэн орон сууцны сан)- аар дамжуулан иргэдийг зах зээлийн өндөр үнээс хамгаалсан, урт хугацаанд тогтвортой, хүртээмжтэй орон сууцны шийдлийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
🟢ЭХОНОСС -ийн хүрээнд:
✔️зах зээлийн үнээс доогуур өртөгтэй орон сууц барих,
✔️инженерийн дэд бүтэцтэй байршлыг бэлтгэх,
✔️ногоон, эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг нэвтрүүлэх,
✔️төр, хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжилтийн шинэ загвар хэрэгжүүлэх замаар Нийслэлчүүдийн орон сууцжуулах бодит хэрэгцээнд чиглэсэн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК -ийн энэхүү бодлого нь орон сууцны үнийн огцом өсөлтийн үед иргэдийн амьдрах чанар, санхүүгийн хүртээмжийг хамгаалах стратегийн шийдэл болж байна.

https://www.facebook.com/ubim.mn/