ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ШИНЭ ШАТНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ШИНЭ ШАТНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

 

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь “Монгол ТВ”-тэй хамтран “Нийслэлийн гарааны бизнесийг дэмжих сан”-ийн үйл ажиллагааны хүрээнд гарааны бизнесүүдийг өсгөх, хөрөнгө оруулалтад бэлтгэх, олон нийтэд таниулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, тус телевизийн гүйцэтгэх захирал Э.Хүрэлтулгатай албан уулзалт зохион байгууллаа.

✅Уулзалтаар Монгол ТВ-ийн “Бизнесээ томруулъя”, “Shark Tank” зэрэг нэвтрүүлгүүдийн бодит туршлага, формат, нэвтрүүлгээр дамжуулан гарааны бизнесүүдийг:

➡️Хөрөнгө оруулагчидтай холбох,

➡️Бизнесийн загварыг сайжруулах,

➡️Бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд таниулах,

➡️Экспортын түвшинд гаргах боломжийг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов.

✅Тус хамтын ажиллагааны хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь гарааны бизнес эрхлэгчдийг санхүүжилт татахад бэлтгэх, бизнесийн бэлэн байдлыг сайжруулах, төслийг бодит зах зээлд таниулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх бол “Монгол ТВ” нь нэвтрүүлгийн платформоор дамжуулан бизнесүүдийг олон нийт, хөрөнгө оруулагчдад хүргэх юм.

✅Энэхүү хамтын ажиллагаа нь гарааны бизнесүүдийг “контент, хөрөнгө оруулалт, зах зээл” хэмээх нэг цэгт нэгтгэсэн бодит өсөлтийн экосистемийг бүрдүүлэх чухал алхам болж байна.

https://www.facebook.com/ubim.mn/