ХИЙМЭЛ ОЮУНЫ ХЭРЭГЛЭЭ БА ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗАРДАЛ
Хиймэл оюун ухааны хэрэглээ дэлхий даяар эрчимтэй тэлж, эрчим хүч, байгаль орчинд үзүүлэх нөлөө бодит асуудал болж байна.
OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтманын мэдээлснээр, ChatGPT-д “гуйя”, “баярлалаа”, “please”, “thank you” гэх мэт эелдэг үг ашиглах нь тооцооллын ачааллыг нэмэгдүүлж, нийлбэр дүнгээрээ хэдэн арван сая ам.долларын цахилгааны зардал үүсгэдэг аж.
Судалгаагаар хэрэглэгчдийн 67 хувь нь AI-д эелдэг ханддаг, мөн ChatGPT-г долоо хоногт 800 сая орчим хүн ашиглаж байгаа нь хиймэл оюуны дэд бүтцийн эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөх хандлагатайг харуулж байна. Үүнтэй зэрэгцэн өгөгдлийн төвүүдийн өсөлт, ус, цахилгаан, микрочип үйлдвэрлэлтэй холбоотой дарамт байгаль орчинд нэмэгдсээр байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь БОНЗ (ESG)-ын зарчмыг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд нийт иргэд, байгууллагуудад хиймэл оюуныг ухамсартай, хариуцлагатай ашиглахыг уриалж байна.
Хиймэл оюуныг товч, зорилготой, үр ашигтай ашиглах нь эрчим хүчний хэрэглээг бууруулж, байгаль орчны дарамтыг багасгахад бодит хувь нэмэр оруулна.
Хамтдаа байгаль эх дэлхийгээ хайрлаж, өнөөдрийн жижиг үйлдлээр маргаашийн ногоон ирээдүйг бүтээцгээе.
https://www.facebook.com/ubim.mn/