ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ТӨСВИЙН БУС САНХҮҮЖИЛТ ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ТӨСВИЙН БУС САНХҮҮЖИЛТ ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ТӨСВИЙН БУС САНХҮҮЖИЛТ ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА.

❄️🇲🇳Хүйтний эрч чангарч, дулааны болон цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж буй энэ өдрүүдэд эрчим хүчний салбарын найдвартай ажиллагаа, тогтвортой байдал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын стратегийн түвшний асуудал болж байна.

➡️Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гарсан техникийн гэмтлийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16:00 цагт эхлүүлэн богино хугацаанд бүрэн засварлаж, 01 дүгээр сарын 21-ний 09:51 цагт хэвийн горимд оруулсан байна. Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нүүрсний нийлүүлэлт, хүйтний эрчтэй холбоотой нөхцөлөөс шалтгаалан станцын ачаалал түр хугацаанд буурч, эрчим хүчний хязгаарлалт үргэлжилж байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээлээд байна.

➡️Ийм нөхцөлд эрчим хүчний салбарын шинэчлэл, эх үүсвэрийн төрөлжилт, шинэ хүчин чадал, хуримтлуурын шийдэл, хувийн хэвшлийн оролцоо, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого нэн чухал байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

✅🇲🇳"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийслэлийн тогтвортой хөгжилд стратегийн ач холбогдол бүхий эрчим хүчний төслүүдийг төсвийн бус эх үүсвэрээр санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих хүрээнд ДЦС-5 төслийн санхүүжилтийн схемд оролцон ажиллаж байна.

📌 Иргэд, аж ахуйн нэгжүүдийг энэ өдрүүдэд дулааны болон цахилгаан эрчим хүчээ хэмнэж, хэрэглээгээ оновчтой зохицуулахыг уриалж байна.

https://www.facebook.com/ubim.mn/