"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК" ХХК “АГРО СИТИ” ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн удирдлагын багийн хамт “Агро Сити” Эдийн засгийн тусгай бүсийн захирагч Г.Батбаяр болон холбогдох төлөөлөгчидтэй төслийг бодит хэрэгжилтийн шатанд шилжүүлэх зорилгоор уулзалт хийлээ.
Уулзалтаар төслийн санхүүжилтийн бүтэц, хөрөнгө оруулалтын загвар, бүтээн байгуулалтын үе шат, дэд бүтцийн суурь нөхцөл, мөн хөрөнгө оруулагчдад зориулсан баримт бичгийн бэлтгэл зэрэг гол асуудлыг хэлэлцэж, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх нэгдсэн ойлголтод хүрэв.
“Агро Сити” Эдийн засгийн тусгай бүсийг бүс нутгийн хүнс, үйлдвэрлэл, логистикийн төв болгон хөгжүүлэх хүрээнд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь судалгаа, төлөвлөлт, санхүүжилтийн шийдлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
https://www.facebook.com/ubim.mn

