"УЛААНБААТАР ХОТЫН НОГООН ОРОН СУУЦ” ТӨСӨЛ БАЯНХОШУУ, ШАРХАД ДЭД ТӨВД ХЭРЭГЖИЖ БАЙНА.

 

🇲🇳Азийн хөгжлийн банк (ADB), Уур амьсгалын ногоон сангийн (GCF) санхүүжилттэй “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төсөл нь гэр хорооллыг байгаль орчинд ээлтэй, ухаалаг дэд бүтэцтэй суурьшлын бүс болгон хөгжүүлэх зорилготой юм.

✅Төслийн I үе шатанд Баянхошуу, Шархад дэд төвд нийт 800 орчим айлын орон сууц, үйлчилгээний барилгууд баригдаж, зарим блок ашиглалтад орсон, үлдсэн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. ➡️Баянхошууны 5.5 га талбайд 462 айлын орон сууц барихаас эхний ээлжийн 4 блок 110 айлын орон сууцны барилгыг өнгөрсөн 9 дүгээр сард ашиглалтад оруулсан. II ээлжийн 226 айлын 6 блок барилгын ажил хэвийн үргэлжилж байна.

➡️Шархад дэд төвийн 5.4 га талбайд 338 айлын орон сууц, үйлчилгээний цогцолбор төлөвлөгөөт графикийн дагуу үргэлжилж байна.

✅Төсөл бүрэн хэрэгжсэнээр нийт 5000 айлын орон сууц ашиглалтад орж, 8000 яндан, 5000 нүхэн жорлонг халж, агаар, хөрсний бохирдлыг мэдэгдэхүйц буурахаас гадна саарал ус дахин ашиглах систем, эрчим хүчний хэмнэлттэй, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлснээр ус, эрчим хүчний хэрэглээг хэмнэж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурах ач холбогдолтой юм.

🇲🇳✅ Төслийн II үе шатны 4200 айлын орон сууцыг “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн нэгж эрх эзэмшдэг “"Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан Хувийн ХОС" ХХК-аар дамжуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

https://www.facebook.com/ubim.mn