БНИУ-ЫН ЭКСИМ БАНКТАЙ НИЙСЛЭЛИЙН МЕГА ТӨСЛҮҮДИЙН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

БНИУ-ЫН ЭКСИМ БАНКТАЙ НИЙСЛЭЛИЙН МЕГА ТӨСЛҮҮДИЙН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

 

🇲🇳🇮🇹 Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй албаныхан БНИУ-ын Эксим банкны Хотын дизайн, хот төлөвлөлт, ландшафт хариуцсан Ерөнхий архитектор Лука Бертакки болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

🇲🇳✅ Уулзалтад “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн оролцож, Нийслэлийн стратегийн төслүүдийг Олон Улсын санхүүжилттэй холбох, төр, хувийн хэвшлийн түншлэлийн санхүүгийн бүтэц боловсруулах, хөрөнгө оруулагчдын оролцоог зохион байгуулах чиглэлд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэж буй хөрөнгө оруулалтын менежментийн үүргийг танилцууллаа.

🇲🇳🇮🇹 Уулзалтын үр дүнд талууд “Хүннү хот”, “Улаанбаатар трамвай”, “Лаг хатааж, шатаах үйлдвэр” зэрэг мега төслүүдийг Олон Улсын санхүүжилттэйгээр үе шаттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдлээ.