МҮЦАЭХ-НЫ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД ЗОЧИН ИЛТГЭГЧЭЭР ОРОЛЦЛОО.
🇲🇳Өнөөдөр Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны сургалтын тэнхимд “Capital Market Talk” өглөөний уулзалт зохион байгуулагдлаа.
🇲🇳✅Уг уулзалтад “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г. Гангамөрөн зочин илтгэгчээр оролцож,
“Нийслэлийн хэрэгжүүлж буй төслүүдэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр илтгэл танилцууллаа.
Илтгэлийн хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
✔️Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодит загварууд
✔️Нийслэлийн бондын хэрэгжилт ба зах зээлийн оролцоо
✔️Нийслэлийн мега төслүүдийг төсвийн бус эх үүсвэрээр санхүүжүүлэх шийдлүүд
✔️Орон нутагт хэрэгжиж эхэлж буй, төвийн эрчим хүчний системд нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний стратегийн ач холбогдол бүхий төслүүд
➡️Уулзалтад хөрөнгө оруулагчид, үнэт цаасны зах зээлийн оролцогчид, санхүүгийн байгууллагууд, судлаачид оролцож, Нийслэлийн төслүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийн талаар нээлттэй санал солилцов.
🇲🇳✅"Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг хөрөнгө оруулалттай холбох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитоор хэрэгжүүлэх, Нийслэлийн бонд болон төсвийн бус санхүүжилтийн механизмыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.