САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООТОЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООТОЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 

🇲🇳 НЗДТГ-ын Эдийн засаг, дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, холбогдох албаныхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон албаны төлөөлөл, мөн "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн удирдлагын баг хамтарсан уулзалт хийлээ.

📌 Уулзалтаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
✔️Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага
✔️Даатгалын системийг төслүүдийн санхүүжилттэй уялдуулах боломж
✔️Өмнө гаргасан болон шинээр гаргахаар төлөвлөж буй ногоон бондын зах зээлийн төрлийг нэмэгдүүлэх, үр ашигтай ашиглах механизм
✔️Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилттэй холбох практик шийдлүүд
✔️Төсвийн бус санхүүжилтийн эх үүсвэрийг илүү үр дүнтэй ашиглах боломж
🇲🇳Талууд хөрөнгийн зах зээлийн хэрэгслүүдийг Нийслэлийн мега төслүүд, ногоон хөгжил, дэд бүтцийн бодит бүтээн байгуулалттай уялдуулах нь чухал бөгөөд цаашид хамтын ажиллагааг шат дараатайгаар гүнзгийрүүлэхээр санал нэгдлээ.
➡️ Энэхүү уулзалт нь Нийслэлийн төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, зах зээлийн санхүүжилтийн шинэ боломжийг нээх бодит алхам боллоо.