НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
🇲🇳Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагуудын хамт "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн оролцлоо.
✅Шуурхай зөвлөгөөнөөр өмнөх хурлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, Нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хэлэлцэв. Өмнөх зөвлөгөөнөөр өгсөн 11 үүрэг даалгаврын биелэлт өнөөдрийн байдлаар 86.4 хувьтай байна.
✅Мөн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айл өрхийг дулаалж, шингэрүүлсэн шатдаг хийн халаалтад шилжүүлэх төслийн явц, 2026 онд нийслэлийн хэмжээнд хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүдийн тендерийн явцыг танилцууллаа.
🇲🇳✅Нийслэлийн бодлогын шийдвэрүүд бодит хэрэгжилт болж, иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулах чиглэлд шат дараатайгаар урагшилж байна.