ГАРААНЫ БИЗНЕСҮҮДТЭЙ ХАМТРАН ХОТЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДЭЖ АЖИЛЛАНА.

ГАРААНЫ БИЗНЕСҮҮДТЭЙ ХАМТРАН ХОТЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДЭЖ АЖИЛЛАНА.

2026 оныг "Бизнесийг дэмжих жил" болгон зарласан. Тус зорилтын хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК -ийн Гарааны Бизнесийг дэмжих Сан нь Нийслэлийн Бизнес, инновацын газар болон Нийслэлийн бодлого судалгаа, шинжилгээний төвтэй хамтран гарааны бизнесүүдийн экосистемийг сайжруулах, хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын загварыг нэвтрүүлэхээр боллоо.

Хөрөнгө оруулалт хийгдэх гарааны бизнесүүд нь:

🔹 Хотын тулгамдсан асуудлыг шийдэх

🔹 Зах зээлд шаардлагатай, тогтвортой бизнес загвартай

🔹 Хотын хөгжлийг бодитоор дэмжих боломжтой төслүүд байх болно.

Дээрх хамтын ажиллгааны үндсэн дээр гарааны бизнесүүдэд санхүүжилт олгохоос гадна, давхар хотын тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэж чадах нь тус хөрөнгө оруулалтын загварын онцлог юм.