"ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ"-ЫН ЗОЧНООР"ҮНЭТ СЕКЬЮРИТИЗ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.БАДРАЛЫГ УРЬЖ ОРОЛЦУУЛЛАА.

 

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь энэ долоо хоногийн "Өглөөний уулзалт"-ын зочноор  Олон Улсын хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулагчийн итгэлцэл, мэргэжлийн хандлагын талаар санал солилцохоор

✅ Тэрбээр  “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийг үүсгэн байгуулагдах үеийн анхны Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) гишүүн бөгөөд хөрөнгийн зах зээлийн салбарт хуримтлуулсан туршлага, бодит кейсүүдэд тулгуурласан хэлэлцүүлэг өрнүүллээ.

📌 "Өглөөний уулзалт"-ын агуулга:

✔️Компанийн байр суурь ба хөрөнгө оруулагчийн итгэлцэл,
(Нийслэлийн өмчит компанийн хувьд зах зээлд итгэл төрүүлэх харилцаа, хариуцлага)
✔️Хөрөнгө оруулагчидтай харилцах стратеги,
(ил тод байдал, мэдээлэл түгээх сахилга бат, зах зээлийн хүлээлт)
✔️Ёс зүй, засаглал ба зах зээлийн итгэлцлийн уялдаа
(ашиг сонирхлын зөрчил, дотоод мэдээлэл, эрсдэлийн кейс)
✔️Олон Улсын мэргэжлийн хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллага, зохицуулагчтай харилцах практик жишээ
✔️Компанийн хэрэгжүүлж буй төслүүдийг зах зээлд зөв ойлгуулах харилцаа
(бонд, сан, төсвийн бус эх үүсвэр, хөрөнгө татах үеийн харилцааны логик)

➡️ Хэлэлцүүлэг нь бодит нөхцөл, практик кейсэд суурилсан нээлттэй санал солилцоо хэлбэрээр өрнөж, оролцогчдын оролцоо өндөр байлаа.
🇲🇳✅ Энэхүү мэргэжлийн хэлэлцүүлэг  нь хөрөнгийн зах зээлийн салбарын оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Олон Улсын хөрөнгө оруулагчид чиглэсэн бодлого, харилцааны нэг зүгт чиглэсэн ойлголт, хандлагыг төлөвшүүлэхэд бодит ач холбогдолтой арга хэмжээ боллоо.